2019-03-04 17:38:00

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой шуугиан одоог хүртэл тасрахгүй байгаа билээ. Ардчилсан намынхан энэ сэдвийг 20 оны сонгууль өнгөртөл "сэвнэ" гэж тохирсон. Энэ дагуу өнгөрөгч амралтын өдөр Сүхбаатарын талбай дээр "Хэвтүүл" жагсаал болсон юм. Тэгэхээр энэ сэдэв МАН-ынхны хүсэж байгаачлан тийм амархан мартахгүй нь тодорхой болоод байна. 

Прокуророос яллагдагчаар татсан тогтоолтойгоо УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар танилцсан, харин Г.Солтан гишүүн элдэв шалтаг хэлэн зугтаасаар өдийг хүрсэн. Түүнийг албадан авчрах, үгүй бол хилийн хориг тавиахаар зэхэж байх үед Г.Солтан яллагдагчаар татсан тогтоолтойгоо нэг юм танилцсан. Тогтоолтойгоор танилцан, гарын үсэг зурснаар УИХ-ын гишүүн Г.Солтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь хуулийн байгууллагаар "албажиж" байгаа юм. 

  • УИХ-ын гишүүн Г.Солтан  нь малын тэжээлийн үйлдвэр байгуулах төсөл бичин, ЖДҮХС-аас 950 сая төгрөгийг эхнэрийнхээ нэр дээр байдаг компанийн дансаар дамжуулан авчээ. Гэвч, зориулалтын дагуу ашигласангүй, ихэнхээр нь гадаадад биеэ эмчлүүлээд, үлдсэнийг нь банкинд хадгалан хүүлсэн нь АТГ-ын шалгалтаар тогтоогдоод байгаа юм

Тэгвэл Г.Солтан гишүүн гадаадад биеээ эмчлүүлхийн тулд ЖДҮХС-аас зээл авсан хэрэг үү...


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.